CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
- Хүдрийн биш ашигт малтмалын физик механикийн шинжилгээ

 

 

 

ХҮДРИЙН БИШ АШИГТ МАЛТМАЛЫН ФИЗИК МЕХАНИКИЙН  ШИНЖИЛГЭЭ

Элс, хайрга, дайрга, чулуулаг / бүх төрлийн хүдрийг оролцуулан /, шавар, нүүрсний физик механикийн шинж чанарын судалгаа шинжилгээг Үндэсний болон Олон улсын стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

Элсний шинжилгээ

Цутгамал ба угсармал бетон, төмөр бетон бүтээц, эдлэхүүний дүүргэгч, барилгын болон бусад ажилд хэрэглэгдэх элсэнд физик механикийн шинж чанарыг тодорхойлно.

Хайрга, дайрганы шинжилгээ

Хүнд бетонд дүүргэгчээр болон зам, барилгын бусад төрлийн ажилд хэрэглэх уулын цул чулуулаг / уул, уурхайн үйлдвэрлэлийн хаягдал, хөрс хуулалтын чулуулагыг оролцуулан/ дулааны цахилгаан станц, өнгөт, хар төмөрлөгийн үйлдвэрийн шаарга зэрэг үйлдвэрлэлийн хаягдлаас бэлтгэсэн хайрга, дайрганд физик механикийн шинж чанарыг тодорхойлно. 

Хана ба өнгөлгөөний материалын шинжилгээ

Ердийн ба царууц тоосго буюу трепел, диатомитаар үйлдвэрлэсэн нүхтэй буюу цул тоосго, керамик, царууц ба царууц бетон, трепел, диатомит болон бусад сүвэрхэг дүүргэгчээр хийсэн хөнгөн бетон гулдмай, уулын чулуугаар бэлтгэсэн геометрийн зөв ба зөв бус хэлбэрийн сорьцонд физик механикийн шинж чанарыг тодорхойлно. 

Шаврын шинжилгээ

Керамзитийн болон төрөл бүрийн керамик эдлэлийн үйлдвэрлэлд хэрэглэх шаварлаг түүхий эдэд, тоосгоны шаврын физик механикийн шинж чанарыг тодорхойлно. 

 

Нүүрсний шинжилгээ

Хүрэн болон чулуун нүүрс антрацит шатдаг занар зэрэг бүх төрлийн шатах ашигт малтмалын нягт болон эзлэхүүний нягтыг тодорхойлно.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах