CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
АСЗ-ын зориулалт

АСЗ нь лабораторийн шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг шалгах чанарын гадаад дотоод хяналт, хэмжлийн аргын баталгаажуулалт, багаж тоног төхөөрөмжийн калибровк, тохируулгад болон хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад зориулагдана.

АСЗ-ыг хэрэглэхийн учир:

-    Улс орны бүхий л салбарын хэмжил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын олон улсын стандарт болон зах зээлтэй харьцах чадварыг тогтоох

-    Харьцагдах чадварын үндэс бөгөөд хэмжлийн үнэн зөвд дэлхий нийтийн итгэлцлийг бий болгох

-    Олон улсын стандарт болон зах зээлтэй харьцуулж жиших системийг АСЗ-ын тусламжтайгаар бүрдүүлэх

-    Тоо хэмжээ, төрөл, чанар нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн баталгаат байдлыг илэрхийлэх

АСЗ нь дараах үндсэн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэнэ.

-    Шинжилгээний аргын баталгаажуулалт

-    Шинжилгээний ажлын чанарын хяналт

-    Лабораториудын ур чадварын сорил

-    Багаж, тоног төхөөрөмжийн калибровк

-    Геологийн судалгааны гадаад дотоод хяналт, уул уурхайн бүтээгдэхүүний ердийн болон экспертиз шинжилгээ (захиалагчдаас лабораторийн шинжилгээний чанарт тавих хяналт)

-    Шинээр зохион бүтээж буй стандартчилсан загварын аттестатчиллын шинжилгээний хяналт

 

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах