CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий Захирал ноён Юкия Амано Геологийн Төв Лабораторид зочиллоо.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий Захирал ноён Юкия Амано Геологийн Төв Лабораторид зочиллоо.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (ОУАЭА) Ерөнхий Захирал Юкия Амано 2010 оны 11 дүгээр сарын 2-нд ГТЛ-д зочиллоо. Yukiya Amano visited CGL1987 оноос эхлэн ОУАЭА-аас амжилттай хэрэгжсэн техникийн хамтын ажиллагааны төслүүдийн үр дүнд Геологийн төв лаборатори нь Монгол улсад анх удаа геологийн хайгуул судалгаа, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээнд орчин үеийн цөмийн аналитик технологийг нэвтрүүлсэн юм.
Геологийн төв лаборатори ISO/IEC 17025 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагад нийцэн ажиллаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөд ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны төслүүд мөн жинтэй хувь нэмэр оруулж байна.
Мэргэжлийн сургалт, экспертээр хангаж, хамгийн сүүлийн үеийн гамма спектрометр, рентгенфлюоресценцийн спектрометр зэрэг багажуудыг нийлүүлсэнээр геологи, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээний бүтээмж, чанар, мэдрэх чадвар нэмэгдэж, зардал, цаг хугацааг хэмнэх боломж бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай захиалагчдын тоо нэмэгдлээ.
2008 онд индукцийн холбоот плазмын оптик эмиссийн спектрометр ICP-OES багажийг ашиглалтанд оруулснаар Монгол улсад өмнө нь тодорхойлдоггүй байсан микро болон хүнд элементүүдийг Геологийн төв лабораторид байгаль орчны болон геохимийн дээжинд тодорхойлох боломжтой болж, энэ нь улмаар уул уурхайн олборлох үйлдвэрийн байгаль орчинд хяналт тавих боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий Захирал Юукияа Амано "Манай Агентлаг Монгол улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаа. Ялангуяа энэ удаагийн айлчлал маань бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих суурийг тавьж байна. Монгол улсын Геологийн Төв Лабораторийн хамт олны хийж буй ажил, төслүүдэд сэтгэл ханамжтай байна" хэмээн мэдэгдлээ.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах