CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Финляндын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн анхны айлчлал – ГТЛ-д

Финляндын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн анхны айлчлал – ГТЛ-д

 2011 оны 9 сарын 22

 

Финлянд улсын Ерөнхийлөгч хатагтай Tarja Halonen Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ.

Хатагтай T.Halonen, Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаа болон ЭБЭХ-ний сайд Д.Зоригт,  Монгол, Финляндын улс төр, уул уурхай, шинжлэх ухаан, технологийн салбарын өндөр дээд албан тушаалтнуудын хамт Монгол-Финляндын хамтарсан төслийн хүрээнд байгуулагдсан үйл ажиллагаанд оролцохоор 9 сарын 1-ний өдөр  ГТЛ-д зочиллоо:


Хүндэт зочид ГТЛ-д байгуулагдаж байгаа Технологи туршилтын шинэ лабораторийн нээлтэд зориулсан ёслолын ажиллагаанд оролцов. Энэ нь Финляндын Геологийн алба (ФГА), Монгол улсын Геологийн Төв Лаборатори (ГТЛ)-оос хамтран 2009 онд хэрэгжүүлж эхэлсэн "Монгол улсын Геологийн Төв Лабораторийн технологи туршилтын үйл ажиллагааг сайжруулах" буюу "Chinggis process" төслөөр тоноглон шинэчилсэн лаборатори юм. - ГТЛ-ийн Захирал Б.Батжаргал нээлтийн үг хэлсний дараа хатагтай T.Halonen болон хүндэт зочид шинэ лабораторийн нээлтийг тэмдэглэж улаан тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд мөн морин хуурчид оролцсон тоглосон юм. 


Ёслолын ажиллагааны дараа зочид ГТЛ-ийн технологи туршилтын лаборатори, бусад лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. - Мөн өдөр тус төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Монгол - Финляндын хамтын ажиллагаа - Ашигт малтмалын баяжуулалтын туршилт" сэдэвт семинарын оролцогчдод (голчлон Монгол, Финляндын экспертүүд) хатагтай T.Halonen хандаж үг хэллээ.


ГТЛ болон ФГА-ы хамтын ажиллагааны үр дүнд:

- ГТЛ бүх төрлийн ашигт малтмалын эрдсийг чулуулгаас ялган салгаж баяжуулах, өнөөгийн зах зээлийн шаардлага хангахуйц бүтээгдэхүүн-баяжмал гарган авах хамгийн оновчтой технологийг олж тогтоох туршилтуудыг орчин үеийн төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх боломж бүрдлээ.

- Финляндын экспертүүд ГТЛ-ийн ажилтнуудыг сургалаа. (мэдлэг, технологи дамжуулах замаар) 

- Хамтын нөр их хүчин зүтгэлээр лабораторийн найдвартай чадамжийг бүрдүүлж чадлаа.


Төслийн хоёрдахь шатанд ГТЛ, ФГА хамтран дэлхийн зах зээлд өндөр технологид нэн чухал шаардлагатай болж байгаа газрын ховор элемент болон ховор металлыг ордын түвшинд нь хайх, олсон эрдсээ маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох, хүдрийг баяжуулж металл гаргаж авах хүртэл зорилго тавин ажиллаж байна.


Улаанбаатар хот, 2011 оны 9 сарын 21.


Нүүр хуудас     Буцах     Дээш буцах