CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Хөрсөн дэх Мөнгөн усны Аттестатчилсан Стандартчилсан загвар (АСЗ) үйлдвэрлэлээ.

Хөрсөн дэх Мөнгөн усны Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) үйлдвэрлэлээ.

Мөнгөн ус агуулсан хөрсний стандартчилсан загвар нь уул уурхай дахь мөнгөн усны бохирдлын эсрэг тэмцэх нэг хүчтэй зэвсэг болох боломжтой. Энэ АСЗ-ыг дараахь үндсэн зорилгоор ашиглаж болно:

-  хэмжлийн нэгдмэл байдлыг хангах

-  шинжилгээ, судалгааны ажлын үнэн зөв байдлыг хянах

-  уул уурхайн салбарт байгаль орчны үнэлгээ хийхэд ашиглах.

Байгаль орчны шинжилгээний хэрэгцээ асар хурдтайгаар нэмэгдэж байгаатай холбогдон мөнгөн усны стандартчилсан загвар эрэлт ихтэй байна. Дэлхий даяар энэ төрлийн загварын эрэлт нь нийлүүлэлтээс давж байгаатай холбогдон ГТЛ нь "Монгол улсын АСЗ"ын жагсаалтыг мөнгөн усны шинэ төрлийн 3 аттестатчилсан стандартчилсан загвараар өргөжүүлж байна.

Энэ АСЗ-ын мөнгөн усны аттестатчилсан агуулга нь 0.15-аас 2.7 мг/кг. Зохион бүтээлтийн явцад ISO Guide 30-35 арга зүйн заавруудыг мөрдөж, чанар хангалтын журмыг нарийн баримталдаг.  - Матриц болон концентрациас нь хамааруулан эдгээр стандарт загваруудыг дараахь зорилгоор ашиглаж болно:

-  ASTM D6722-01ба EPA 7473 стандартуудын дагуу мөнгөн усны шинжилгээний багажуудад калибровка хийх

- лабораторийн мөнгөн усны бүх төрлийн шинжилгээн дэх чанар хангалт

- байгаль орчны шинжилгээний лабораториудын ур чадварын сорил.

АСЗ-ын нэр: Мөнгөн устай хөрс (код: CGL 303, CGL 304, CGL 305). Савлалт: 50 болон 30 граммаар.

Энэхүү шинэ АСЗ-ын үйлдвэрлэлээс гадна Геологийн төв лаборатори нь төрөл бүрийн материал, ус, хөрс, хаягдал, нүүрс, биологийн дээж болон бусад хатуу/шингэн дээжүүдэд мөнгөн ус тодорхойлох үйлчилгээг тогтмол санал болгож байна.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах