CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Чанарын удирдлагын тогтолцоо

Геологийн төв лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны үндсэн зорилго нь чанарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, шинжилгээний ажлын чанарыг тогтвортой дээшлүүлэн, захиалагчдад шинжилгээний үнэн зөв үр дүн гарган өгөхөд оршино.

ЧАНАРЫН БОДЛОГО

  • Захиалагчдын шаардлагыг бүрэн хангасан, бусдаас хараат бус шинжилгээний үр дүнг тогтвортой гаргаж, захиалагчдын таашаалд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.
  • Шинжилгээ судалгааны үйлчилгээг хүссэн бүхэнд адил тэгшээр санал болгох.
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог байнга сайжруулан, олон улсын MNS ISO 9000:2000, MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний итгэмжлэлээ бататган хадгалах.
  • Өөрийн ажиллагсдыг хөдөлмөрлөх таатай нөхцлөөр хангах.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөр, захиалагчийн эрэлт хэрэгцээг удирдлага болгох;
  • "Чанар-үр ашиг" ойлголтыг ажилтан бүр мөрдлөг болгох;
  • Шинжилгээний ажлын алдааг илрүүлж, сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэхийн тулд хяналтын карт зэрэг статистик арга хэрэглэх;
  • Чанарын удирдлагын тогтолцоо, чанар хангалтын ажлыг холбогдох норматив баримт бичгийн шаардлагын дагуу зохион байгуулах;
  • Шинжилгээний арга аргачлалыг байнга боловсронгуй болгон шинэчилж байх;
  • Чанарын гарын авлага, чанарын удирдлагын тогтолцооны журам, байгууллагын дүрэм, дотоод журам, бусад холбогдох хууль тогтоомжийн заалт шаардлагыг зөрчихөөс сэргийлэх;
  • Тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, илэрсэн үл тохирлыг тухай бүрт нь залруулах;
  • Шинжилгээний ажлын гадаад, дотоод хяналтыг тогтмол хийж, илэрсэн үл тохирлыг шуурхай залруулах
  • Гадаад, дотоод аудитыг төлөвлөгөөтэйгээр хийх, үндэсний болон олон улсын итгэмжлэлийг 5 жил дутамд тогтмол сунгуулж байх;
  • Лабораторийн ур чадвар сорих хөтөлбөрүүдэд оролцож, дүгнэлт хийх;
  • Боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх;
  • Ажиллагсдын мэргэжлийн хариуцлагын даатгалд бүрэн хамруулах.

Чанарын гарын авлага

Геологийн төв лабораторийн чанарын гарын авлага олон улсын ISO 9000:2000, MNS ISO/IEC 17025:2007, MNS ISO/TR 10013:2001 стандартын шаардлагад нийцсэн, тус лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны дээд шатны баримт бичиг бөгөөд 35 бүлэг, 7 хавсралтаас бүрдэнэ.

Баримтжуулсан журам

Лабораторийн бүх төрлийн үйл ажиллагааг хамарсан, тухайлбал баримт бичгийн хяналт, дотоод аудит төлөвлөлт, шинжилгээний ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ, чанар хангалт/чанарын хяналтын арга хэмжээ, тоног төхөөрөмж хэмжих хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээг зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах, боловсон хүчний сургалт зэрэг чанарын удирдлагын тогтолцооны үйл ажиллагааг гүйцэтгэх арга замыг тодорхойлсон нийт 26 журам (БСТ Ж 01:2003 - БСТ Ж 26:2005)-аас бүрдсэн дунд шатны баримт бичиг - Геологийн төв лабораторийн "Чанарын удирдлагын тогтолцооны журам"-ыг мөрдөн ажиллаж байна.  

ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАР ХАНГАЛТ/ЧАНАРЫН ХЯНАЛТ

  • Лабораторийн шинжилгээний чанарыг гадаад, дотоод хяналтаар тогтоон баталгаажуулдаг бөгөөд аттестатчилсан стандартчилсан загварын болон дотоод хяналтын дээжийн давтан шинжилгээгээр хянаж байна.
  • Тоон шинжилгээний 10-30 хувьд, хагас тоон шинжилгээний 3-10 хувьд давтан шинжилгээ хийж, үр дүнгийн давтцад дотоод хяналт хийдэг.
  • Шинжилгээний ажлын чанар үнэмшлийг олон улсын (GeoPT, APLAC гэх зэрэг) болон үндэсний хэмжээний (СХЗГ-аас зохион байгуулдаг) лабораториудын ур чадвар шалгах сорилд байнга оролцох замаар шалгаж, өөрийн шинжилгээний ажлын чанар гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаж байна.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах