CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Минералогийн хагас тоон шинжилгээ

Минералогийн хагас тоон шинжилгээ нь сэвсгэр хурдас болон уулын чулуулгаас авч  бутлагдсан (протолочек) шлихийн сорьцонд хийгдэнэ. Энэ арга нь ойсон гэрлийн микроскопын (бинокуляр) тусламжтайгаар эрдсийн физик шинж чанарт үндэслэн нүдэн баримжаагаар тодорхойлж, тоон утгаар агуулгыг тогтоох зарчимд тулгуурлана. Геологийн зураглал, эрэл үнэлгээний ажлын үед ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбай, шлихийн аномалийн зааг, мөн ашигт малтмалын биетийн орон зайн байрлалыг тогтооход  минералогийн шинжилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.

  • Шлих, протолочекийн хагас тоон бүрэн шинжилгээ- шлихийг бүрдүүлэгч бүх эрдсүүдийг тодорхойлно. Алт, мөнгө, киноварь, цагаан алтны бичиглэл хийгдэнэ. (тоо ширхэг, граммаар)
  • Шлихийн хагас тоон хураангуй шинжилгээ- Зөвхөн ашигт, хоёрдогч эрдсүүд болон дагуул эрдсүүдийг тодорхойлно. Алт, мөнгө, киноварь, цагаан алтны бичиглэл хийгдэнэ. (тоо ширхэг, граммаар)
  • Ашигт болон дагалдах эрдсийг өндөр нарийвчлалтай тодорхойлох хураангуй шинжилгээ - Эрдсийн хэлбэр, мөхлөгийн хэмжээ, мөлгөржилт, өнгө, гялга, хатуулаг, хуваагдал, хувирал, бусад эрдэстэй ургалт үүсгэсэн байдал зэргийг тодорхойлж бичиглэл хийнэ. (тоо ширхэг, мл/граммаар)
  • Шигшүүрийн шинжилгээ - Эрдсийн ширхэглэгийн хэмжээгээр найрлагыг тогтооно. (тоо ширхэг, мл/граммаар)
  • Дан эрдэс ялгах - Бүх төрлийн эрдсүүд (тоо ширхэг, граммаар) LIBROR AEX-120B микро аналитик жин ашиглана.
  • 4-р бүлгийн эрдэс ялгах. (Алт, мөнгө, киноварь, цагаан алт )
  • Алт үлээх, жигнэх - Алтны дээж (тоо ширхэг, мг)
  • Алтны хяналтын жигнэлт. (AEM-5200. 0.2±0.001 мг нарийвчлалтай микроаналитик жин)
  • Минарологийн тоон шинжилгээ - Жингийн болон мөхлөг тоолох арга. Элс, кварц, хээрийн жонш, гялтгануурын бүлгийн ба бусад эрдсүүд. (тоо ширхэг, граммаар)
  • 1-2, 6-10 эрдэсд тодорхойлолт бичих минералогийн нарийвчласан шинжилгээ - Захиалагчийн хүссэн тодорхой тооны эрдсүүдэд дэлгэрэнгүй бичиглэл хийж агуулагыг тогтооно. (тоо ширхэг, гр)

        Шлих бүрдүүлэгч эрдсүүд нь механик болон физик химийн хувиралд өртөж гаднах шинж төрх нь (өнгө, гялбаа, хэлбэр) өөрчлөгдөж  тодорхойлоход хүндрэлтэй болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэнэ.

  • Эрдэс харьцуулалтын эталон ашиглах
  • Микрохимийн арга-химийн урвалж, бодис, материалыг ашиглан эрдсийг уусмал, хайлш, талст, бүрхүүл байдалтай болгон шинжлэх арга.
  • Кристаллооптикийн арга-Туйлширсан гэрлийн микроскопын тусламжтайгаар тунгалаг эрдсийн оптикийн тогтмолуудыг тогтоох арга
  • Люминесценцийн арга-хэт богино долгионд эрдсийн гэрэлтэх шинж чанарт тулгуурласан арга
  • рентген-структурын шинжилгээний арга
  • спектрийн шинжилгээний арга
  • дифрактометрийн арга

 


Нүүр хуудас     Буцах     Дээш буцах