CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
- Спектрийн шинжилгээ

Спектрийн шинжилгээгээр олон элементийг хүрэлцэхүйц мэдрэх чадвар, нарийвчлалтайгаар богино хугацаанд тодорхойлж, захиалагчдад өргөн мэдээлэл өгч анхан шатны боловсруулалтаараа зөв сонголтоо харьцангуй хямд үнээр хийх нөхцлийг олгоно.

  • Эрдсийн түүхий эдийн төрөл бүрийн сорьцонд оптик-эмиссийн спектрийн хагас тоон шинжилгээгээр  нэгэн зэрэг 44 элементийн агууламжийг тодорхойлно.
  • Химийн урьдчилсан баяжуулалттайгаар алтыг 0.002-20 мг/кг агууламжийн хязгаарт тодорхойлно.
  • Спектрийн тоон шинжилгээгээр газрын ховор элемент (La, Ce, Pr, Nd, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb), Y, Sc, Th болон Be, Sn, Ta, Nb -ийг тодорхойлно.

 

Оптик-эмиссийн спектрийн шинжилгээнд дифракцийн тортой ДФС-8, СТЭ-1 спектрограф, Г-2 экспрессфотометр, МД-100 микроденситометр, ИВС-28, 23, ДГ-2 генератор зэрэг тоног төхөөрөмжийг ашигладаг.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах