CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Сорьц боловсруулалт

СОРЬЦ БОЛОВСРУУЛАЛТ

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
хацар бутлагч (ОХУ, Япон, Канад)
бул бутлагч (ОХУ)
аяган чичиргээт нунтаглагч (Канад)
дээж хуваагч
хийн компрессор
техник жин (0.2-600 кг)

Чеччётын томъёо

Q = k*d

 

Жишээ


Тэмдэглэгээ Тайлбар

Шинжилгээ хийлгэхээр сорьц боловсруулалтанд ирсэн дээжийн анхны жин 10 кг, эрдэсжилтийн тархалтын коэффициент k=0.2. 

K = 0.2    Q=10кг

ДЭЭЖ
Q = 0.2 * 52 = 5 кг Хацар бутлагч
5 мм
5 = 0.2*32 = 1.8 кг

Шигшvvр

Хуваалт

5 >= 2.5 кг Хацар бутлагч
2.5 >= 0.2*12=0.2 кг   Шигшvvр хуваалт
2.5 >= 1.25 кг Бул бутлагч
1 мм
1.25 >= 0.625 кг

Шигшvvр хуваалт
0.625 >= 0.312 кг Хуваалт
0.312 >= 0.2 кг Дискэн нунтаглагч
0.074 мм
Дээж сорьцонд тавигдах шаардлага:

1. Шинжилгээнд ирvvлэх сорьцын бутлагдсаны дараах жин шинжилгээний төрөл бvрийн хувьд харилцан адилгvй байна. Тухайлбал:

Шинжилгээ Грамм
спектр 20-500
спектрозолотометр 100-150
пробир 500-1000
хими ба рентген флуоресценц 50-70
нvvрсний техник 200-500

 

2.Минералогийн шинжилгээнд 5-15 кг дээж ирүүлэх ба шлихийн сорьц нь хүнд эрдсээр баяжигдсан, саарал өнгөтэй 15-30 грамм жинтэй байна. Үндсэн чулуулгийн шинж чанарыг тодорхойлуулах бол геологийн бүдүүвч зургийг хавсаргана.


3.Петрографийн судалгаанд ирүүлэх дээжинд шлиф бэлтгэх талбайг зурж тэмдэглэсэн байна. Шлиф, аншлиф хийлгэх давсны төрлийн дээжийг парафиндсэн байна. Дээжний захиалганд дээж авсан газрыг тэмдэглэсэн геологи бүдүүвч зураг, зүсэлтийг хавсаргана.


4.Хүдрийн биш ашигт малтмалын физик-механикийн хурангуй шинжилгээнд 5 кг-аас багагүй, бүрэн шинжилгээнд 50 кг-аас багагүй жинтэй сорьц ирүүлнэ.

Хана ба өнгөлгөөний чулуулгийн бат бэхийн шинжилгээнд  5х5х5 см-ийн 5 ширхэг шоо юмуу  5 цилиндр бэлтгэж хүрэхүйц хэмжээний сорьц ирүүлнэ.


5.Сорьц ирүүлэх байгууллага нь бутлах цехгүй бол сорьц боловсруулах схем, тархалтын коэффициентын хамт заавал бичиж ирүүлэх шаардлагатай.


6.Шинжилгээнд ирүүлж байгаа сорьцыг цэвэр даавуун уут, боодлын цаас буюу коалькаар хийсэн пакетанд хийж, этикетикийн хамт ирүүлнэ.


7.Сорьцын дагалдах хуудас нь захиалгын маягтын дагуу бүх асуултаар бүрэн бичигдсэн, тодорхойлох элемент нэгдлийн нэр томъёо, эрдэс чулуулгийн нэр, шинжилгээ хийлгэх аргын нэр зэргийг тод гаргагдахуй-цаар бичиж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой.

8.Захиалагч байгууллага лабораторид ирүүлж буй сорьцноос дубликат авах шаардлагатай бол захиалгын хуудсанд тэмдэглэх шаардлагатай.


9.Шинжилгээнд ирүүлсэн аналитик дээжийг 3 сар, дубликат дээжийг 1 сар хадгалаад захиалагч байгууллага буцаан аваагүй тохиолдолд устгалд оруулна.


Нүүр хуудас     Буцах     Дээш буцах