CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Найрлагын Стандарт Загвар зохион бvтээлт-

Монгол улсад Найрлагын Стандартчилсан Загвар (НСЗ) зохион бүтээх ажлын эхлэлийг 1973 оноос ГТЛ тавьж, эдүгээ өөрийн орны төрөл бүрийн эрдсийн түүхий эдээр нийт 40 орчим НСЗ зохион бүтээж, олон улсын болон үндэсний хэмжээнд батлуулсан нь улсын хэмжээнд батлагдсан нийт НСЗ-ын 80 гаруй хувийг эзэлж байна.

НСЗ нь хэмжилтийн нарийвчлал, үнэн зөвийг тодорхойлоход хяналтын үүргийг гүйцэтгэж, аливаа лабораторид хийгддэг хэмжлүүдийн үнэмшилтэй, найдвартай байдлыг хангадаг.

Аттестатчилсан сатандартчилсан загвар (АСЗ): нэг буюу хэд хэдэн шинж чанарын үзүүлэлт нь аттестат чиллаар тогтоогдсон, баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээтэй, эрх зүйн баталгаа бүхий бодис материал.
[ MNS ISO Guide 33:2001]

Зохих журам стандартын дагуу баталгаажсан СЗ нь бодис материалын шинжилгээний хувьд эталон болох бөгөөд СЗ-ын тусламжтайгаар лабораторийн ажлын чанарыг хянан итгэмжлэх, шинжилгээний үр дүнгийн үнэмшилт магадлал, таарц, тохироц, аргын үнэн зөвийг тогтоох, аттестатчилах багаж тоног төхөөрөмжийг шалгаж тохируулах, лабораториудын ур чадварыг тогтоох, лаборатори хоорондын маргааныг таслах зэрэг онол арга зүйн чухал холбогдолтой юм.

Зориулалт:
  • Шинжилгээний ажлын гадаад, дотоод хяналт
  • Лабораторийн шинжилгээний үнэмшилт магадлал (Чанар хангалт)
  • Арга аргачлал, баталгаажуулалт, тоног төхөөрөмжийн тохируулга, шалгалт
  • Лаборатори хоорондын арбитр, экспертиз хяналт
  • Гадаад хамтын ажиллагаа:

    Манай зохион бүтээсэн НСЗ-ын аттестатчиллалын шинжилгээнд Австрали, Англи, Болгар, Герман, Израйль, Испани, Канад, ОХУ, Словак, Унгар, Хятад, Япон зэрэг олон орны лаборатори, байгууллагууд оролцдог.

    Хэрэглээ, үйлчилгээ:
    Аливаа сонирхогч байгууллага хувь хүн:
  • Лабораторийн шинжилгээний ажлын чанарыг өөрсдөө хянах;
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа хэрэглэх;
  • Шаардлагатай НСЗ ийг захиалах, худалдан авах;
  • НСЗ-ын аттестатчиллын шинжилгээ хийлгэх;
    боломжтой.
  • Нүүр хуудас     Буцах     Дээш буцах