CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Минераграфийн бичиглэл

Минераграфийн аргаар хүдрийн эрдсүүдийг ойсон гэрлийн микроскопийн  тусламжтайгаар тодорхойлдог ба  энэ арга нь орд газрын хүдрийн бодисын найрлагын судалгаа, хүдрийн баяжмалын бүтээгдэхүүнийг судлан тогтооход чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хүдрийн микроскопын судалгаа нь хүдрийн технологийн баяжуулах аргыг сонгох ба баяжуулах процессын явцыг (завсрын бүтээгдэхүүнээр) шалгахад чухал үүрэгтэй.

Хүдрийн минераграфийн судалгаа нь геологи, петрографийн судалгаатай хавсран ордын гарал үүслийг (генетические типы) тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх ба улмаар энэ нь ордын үнэлгээ, тооцоог зөв бодох, хайгуулын ба ашиглалтын аргуудыг зөв сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Минерграфийн шинжилгээг төвлөрсөн журмаар явуулахдаа захиалагч талын эрэлт хэрэгцээг харгалзан дэлгэрэнгүй (бүрэн) буюу хураангуй хэлбэрээр гүйцэтгэдэг.

Минерграфийн дэлгэрэнгүй шинжилгээгээр:

1)        Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн

2)        Эрдэс тус бүрийн бичлэг.

  • Эрдэс тус бүрийн хэлбэр, хэмжээ
  • Оптик шинж чанарууд
  • Шаардлагатай тохиолдолд хүдрийн эрдсүүдийн бичил хатуулаг, гэрэл ойлгох чадварыг тодорхойлж бичил химийн урвал хийх
  • Хоёрдогч хувирал
  • Бусад эрдсүүдтэй үүсгэсэн ассоциаци

3)        Бүтэц, текстурын онцлогийг тодорхойлж бичих

4)        Эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтоох

5)        Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийгдэнэ.

Минерграфийн хураангуй шинжилгээгээр:

6)        Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн

7)        Эрдсүүдийн товч бичлэг.

8)        Бүтэц, текстурын онцлогийг товч бичих

9)        Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал,  хувирал өөрчлөлттэй холбогдсон товчхон дүгнэлтийг  хийнэ.

 

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах